Thursday, April 21, 2011

Дэлхийн усан доорх долоон гайхамшиг

1.    Palau
Palau бол олон арал бүхий номхон далайн нэгээхэн хэсэг газар юм. Далайн биологичид энэ хэсэг аралд 700 гаруй төрлийн шүр сувд ургадаг, 1500 гаруй төрлийн загас амьдардаг гэдгийг судалж илрүүлжээ.
Өнөөдөр олон тооны усанд шумбагчид Palau д очиж шүр сувд түүдэг байна.
Тэндээс та өмнө нь хаа ч хараагүй олон төрлийн загаснуудыг олж харах боломжтой. Нэн ялангуяа Цэнхэр булан хэмээх газарт хамгийн гайхалтай усан доорх гайхамшгууд оршидог гэнэ.
  
 

2.    The Belize Barrier (Белизийн хязгаар)
The Belize Barrier нь Төв Америкд орших Белизын эрэг орчим байрладаг. Энэ газар нь шүр сувдны ер бусын давхраа бүтэц, олон төрлийн загас жараахай, сээр нуруугүй амьтад, ер бусын тунгалаг цэвэр усаараа гайхагддаг аж. Алмаз эрдэнэ мэт тунгалаг ус нь Цэнхэр нүх хэмээх газрыг үүсгэдэг байна. Усны гүнд бүх төрлийн загас жараахай байх ба модны салаа мөчир, бутнуудад загаснууд шигдэн байрласан байдаг гэнэ.

.
3 . The Galapagos
Эквадорын баруун хэсэгт, номхон далайгаас 600 милийн зайд орших энэ арал хэдэн зуун кг жинтэй яст мэлхийнүүдээрээ алдартай газар юм байна. Түүнчлэн хүмүүсийн сонирхолыг татдаг бас нэг амьтан бол  далайн арслангууд. Тэдний усан доорх баллетыг хүмүүсийн анхаарлыг нилээд татдаг. Харин энэ газрын мангасаар цагаан акулыг нэрлэнэ. Гэхдээ тэднийг усан доор харах бараг л боломжгүй байдаг ажээ.
 
.    The Northern Red Sea (Хойд Улаан Далай)
Хамгийн том элсэн цөлөөр тойруулсан энэ далайд хамгийн их баялаг, гайхамшиг байдаг гэдэгт хүмүүс итгэж яддаг. 1000 гаруй төрлийн загас, 400 гаруй төрлийн шүр сувднуудыг биологичид олж илрүүлсэн байна. Энэ газрыг онцгой ер бусын болгоход нөлөөлдөг зүйл нь цэлмэг цэнхэр тэнгэр. Цэлмэг тэнгэр усанд нарны гэрлийг шууд тусгаснаар усан доор өнгөний ялгарал тодорч, шүр сувд хурдан ургах нөхцөл болдог аж. Шүр сувд нарны гэрэл их авах тусам хурдан ургадаг юм байна.
Далай доор ер бусын өнгөний ялгарал гардаг ч одоо хүртэл мэргэжилтнүүд үүнийг хальсанд буулгаж чадахгүй байсаар байна.
 
5.    Baikal Байгаль нуур
Байгаль нуурыг дэлхийн хамгийн гүн нуур гэдэг. 3 сард Байгаль нуурыг зузаан мөс хучсан хэвээр байх ба нууранд амьдрах хамгийн сонирхолтой амьтан нь Байгаль нуурын далайн хав юм.
Харин 6 сард нуурын өнгө үзэмж шал өөр. 50 метрийн гүнээс тэнгэрт байх үүл харагдаж, харин доошоо ногоон замагнууд харагддаг.
Байгаль нууранд газраар амьдардаг онцгой загаснууд байх ба өөрсдийгөө замаг дунд чадварлаг нуудаг байна. Тэдний хөдөлгөөн нь маш удаан, учир нь усны хүйтэн нь хурдан хөдлөхөд хэтэрхий хүйтэн байдаг аж.
6.    The Great Barrier ( Их хязгаар)
Австралийн эрэг дагасан 2000 км гаруй үргэлжилэх энэ газар хэдэн мянган амьтад, ургамлын өв нутаг болжээ. Үүнийг Далайн парк гэж нэрлэдэг байна.
Хачирхалтай нь энэ газрын хэсэг бүр янз бүрийн уур амьсгалтай байдаг аж.
 
7.    The Deep Sea Vents ( Далайн гүний утаа)
Далайн гүнээс утаа савсан гарах үзэгдэл байгалийн гайхамшгуудын тоонд орохгүй байхын аргагүй. Нэг үгээр галт уулын хайлмаг газар доороос гарч, далайн усыг халуунаар төөнөдөг аж. Хайлмаг маш удаанаар гардаг ч заримдаа их хэмжээгээр гарсанаар лавын гол үүсгэх тохиолдол байдаг. эхлээд шинжээчид энэ байдал улс хотуудын химийн хор урсаж байна гэж үздэг байсан ч удалгүй энэ нь далайн гүнээс гарч байгааг олж илрүүлжээ. Энэ үзэгдэл номхон болоод атлантын далай аль алинд нь үзэгддэг гэнэ.




рын урь хэдийнээ орчихжээ. Тун удахгүй хүмүүс өвлийн хүнд хувцаснаасаа салж хөнгөн нимгэн хувцаа өмсч эхлэх нь.
Тийм болохоор энэ хаврын загварын чиг хандлага ямар байхыг загвар зохион бүтээгчдээс сонирхсон юм. Энэ хавар загвар гоёл гэхээсээ илүүтэй хэрэглээ тал руугаа давамгайлж байгаа аж. Платформ өсгийтэй гутал ноёрхоно

Энэ хаврын гутлын загварт платформ өсгийтэй гутал хүч түрэн орж ирэх ажээ. Гэхдээ энэ загварын гуталд бүдүүн баараг платформ өсгий бус харин дэгжин хээнцэр платформ өсгийтэй байна гэдгийг гутлын загвар зохион бүтээгчид хэлж байна. Түүнчлэн зөвхөн охид бүсгүйчүүд ч бус залуус маань түрийтэй гутлаар энэ хавар гангарвал илүү сайхан харагдахыг загвар зохион бүтээгч зөвлөсөн. Ер нь энэ хаврын загвар хүмүүст илүү ойр хэрэглээ тал руугаа давамгайлж байгаа ажээ. Гутлын өсгийний хувьд тийм ч өндөр бус бас тийм ч намхан бус дунд зэргийн өсгийтэй гутал моданд орох ажээ.  Гутлын хоншоорын тухайд тийм ч шөвгөр бус загвартай гутал мода болох юм байна. Өнгөний хувьд нэлээд даруухан өнгө зонхилох агаад гутлын чимэг, тоноглолд нь  өргөн олом, суран эдлэл илүү түлхүү байвал та энэ хаврын загварын өнгийг тодорхойлогчдын нэг хэмээн өөрийгөө тооцоход болох ажээ
.

Богино хүрэм, банзал энэ хаврын бүсгүйчүүдийн гангараа
Өнгөрсөн жил бүсгүйчүүд бие барьсан хувцсыг илүү ихээр өмсдөг байсан бол энэ хавар, зун өвдөгнөөс дээш мини маягийн платье бас гадуур хувцас сонгох хэрэгтэй болж байна. Эдгээр богинохон загварын даашинз болон гадуур хувцас маань том том бантиктай байвал илүү дэгжин харагдах нь.
Өнгөний хувьд даруухан завсрын өнгөнүүд зонхилох юм байна. Түүнчлэн богино хүрэм энэ хавар хүч түрэн орж ирэх гэнэ.


Охид тоноглол сайтай том цүнх барьвал илүү дэгжин харагдана  
Дэрвэгэр хормойтой, өргөн бүстэй хүрэм энэ жил охидын гангараа байх нь ээ. Зөвхөн хүрэм ч бус даашинз ч ийм загвартай байна. Гэхдээ хамгийн өвөрмөц чиг хандлага нь ковбой загвар буюу хэт урт хормой, олон хөндлөн хуниастай банзал, цацаг бүхий чимэглэлтэй алаг эрээн өнгө ноёрхох хэдий ч суурь өнгө нь хүрэн шаргал, хүрэн туяатай шаравтар ногоон, үнсэн саарал өнгө байх юм байна. Сүүлийн үед охид, бүсгүйчүүд багтаамж сайтай том цүнхийг илүүд үзэх болсон. Энэхүү цүнх нь том хэмжээтэй байх ч хэлбэр нь дугуй байвал илүү зохимжтой гэнэ. Түүнчлэн гинж, шүрэн чимэглэл бүхий гоёлтой байвал илүү дэгжин байх аж. Өнгөний хувьд саарал өнгийг илүүтэй санал болгож байна. Мөн саарал, хар, ногоон, хул өнгөнүүд байвал бас зүгээр гэнэ шүү.  Харин охидын гутал намхан ултай байвал илүү зохимжтой гэдгийг загвар зохион бүтээгчид сануулж байсан. Ажил хэрэгч бүсгүйчүүд арьсан цүнх сонговол таны ажил хэрэгч төрхийг тодруулах хамгийн үнэтэй зүйлийн нэг болох юм байна. Харин жижиг цүнх барихыг хүсдэг бол чимэглэл ихтэйг сонго. Энэхүү чимэглэл нь материалтайгаа ижил байхын дээр металл байж болох юм байна.


Том овор ихтэй чулуун бугуйвч сонгоорой
Бүсгүйчүүдийг эрхэмсэг харагдуулдаг гол аксессуар нь цүнх, алчуур, бээлий. Энэ хавар үнэ ихтэй алт, монетон эдлэл гэхээс илүүтэйгээр чулуун гоёл моод болно. Ер нь чулуун аксессуар аль ч улиралд зохидог. Ийм учраас охид, бүсгүйчүүд хувцсандаа тохируулан өнгө, өнгийн чулуун ээмэг, зүүлт, бөгж зүүвэл таныг улам ганган харагдуулна. Чулуун ээмэг, бөгжний хувьд том хэмжээтэй, овор ихтэй байвал тансаг. Чулуун ээмэг, бугуйвч, хүзүүний зүүлт, бөгж зэрэг нь эмэгтэй хүнийг хээнцэр хэрнээ чамин харагдуулдаг. Тухайлбал оюу чулуу өдөр тутмын ердийн хувцсан дээр ч сайхан зохицдог агаад энэхүү үнэт эдлэл хэзээд тансаг, сайхан харагдсаар ирсэн.
Харин та том биетэй бол хэтэрхий жижиг аксессуар сонгох хэрэггүй. Таныг улам том биетэй харагдуулах болно. Харин жижиг биетэй бүсгүйчүүд том аксессуар сонгохоос татгалзагтун. Мөн том ширхэгтэй, овор ихтэй чулуун бугуйвчийг хувцастайгаа хослуулан зүүхийг санал болгоё. Ингэснээр та бусдаас илүү мэдрэмжтэй, гоо сайхны мэдлэгтэйгээ харуулна. Ажил хэрэгч эмэгтэйн хувьд бээлийгүй гараа хүрэм эсвэл пальтоныхоо халаасанд шургуулан явах нь тийм ч тохиромжтой биш. Иймээс богиновтор ханцуйтай хүрэм, пальтон дээр өмсөхөд тохиромжтой загвар бүхий бээлий сонгохыг санал болгоё. Бээлийний өнгөний хувьд ягаан, хөх, шар, улаан гээд сонголт арвин бий шүү.

Гурван-Эрдэнэ” Багшийн Дээд Сургууль


Гурван-Эрдэнэ” Багшийн Дээд Сургуульд 9 хүний бүрэлдэхүүнтэй удирдах зөвлөл, 11 гишүүнтэй эрдмийн зөвлөл тус тус ажиллаж байна. Мөн хэл бичгийн ухааны тэнхим, нийгмийн ухааны тэнхим, оюутны зөвлөл, санхүү-үйлчилгээний алба, сургалтын алба, номын сан гэсэн нэгж бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг. Сургуулийн оюутны зөвлөл тогтмол ажиллаж байгаагийн дээр уран зохиолын авьяас сонирхолтой оюутнуудыг нэгтгэсэн уран зохиолын дугуйлан, эрдэм шинжилгээний ажлын сонирхлоороо нэгдсэн оюутнуудын клубүүд байгуулагдан ажиллаж байна.
Эрхэм зорилго
Хүмүүнлэг, нээлттэй үйлчилгээ
Хэрэгцээнд түшиглэсэн сургалт
Бүтээлч, чадавхтай мэргэжилтэн
Багшийн уриа:
Хүний төлөө сэтгэл
Хөгжлийн төлөө зүтгэл
Оюутны уриа:
Эрдмийн жолоог “Гурван-Эрдэнэ”-ээс
Ирээдүйн жолоог эрдэм боловсролоос
“ Гурван – Эрдэнэ “ Багшийн Дээд Сургууль
Байгуулагдсан он: 1993 он
Магадлан итгэмжлэгдсэн: 2003 он
Сургуулийн ерөнхий захирал:
Чойжилсүрэнгийн Жачин
/ доктор (Ph.D), профессор
Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн
Удирдах зөвлөлийн дарга: С.Долзодмаа
Гишүүд:
Ч. Жачин- “Гурван-Эрдэнэ” БДС-ийн захирал
М. Ичинноров-“Гурван-Эрдэнэ” БДС-ийн НУТ-ийн эрхлэгч, ахлах багш
Д.Алтанцэцэг-“Гурвэн-Эрдэнэ” БДС-ийн бага ангийн заах арга зүйн багш
Б.Алтанцэцэг-23-р сургуулийн монгол хэл уран зохиолын багш
Д.Оюунбилэг-“Мон хаан ” компаний боловсон хүчин
Ц.Оюун- нийслэлийн засаг даргын газрын дэргэдэх боловсролын газрын боловсон хүчний асуудал эрхэлсэн дэд дүшмэл.
Н.Бямбасүрэн-“Гурван-Эрдэнэ” БДС-ийн монгол хэл уран зохиолын багшийн 3 –р ангийн оюутан.
Ж.Энхжаргал- “Гурван-Эрдэнэ” багшийн дээд сургуулийн монгол англи хэлний багшийн 2-р ангийн оюутан.
Эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүн
Эрдмийн зөвлөлийн дарга: Ч.Жачин “Гурван-Эрдэнэ ” БДС-ийн захирал
Эрдмийн зөвлөлийн нарийн бичгийн дарга: Г.Даваажаргал “Гурван-Эрдэнэ ” БДС-ийн хэл бичгийн ухааны тэнхимийн эрхлэгч
Гишүүд:
М.Базаррагчаа-МУИС-ийн багш
Ж.Саруулбуян – Улаанбаатар таймс сонины эрхлэгч
Б.Баянаа-үйлдвэр урлалын дээд сургуулийн сургултын албаны дарга
Ц.Няндаг-“Зорилго тэвчээр” сургуульд эрдэм шинжилгээний удирдагч
Ж.Санжаа-МУИС-ийн багш
Д.Баттогтох-Боловсрол судлалын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан
Л.Балдан-ШУА-ийн хэл зохиолын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан
Ш.Ичинхорлоо-МУБИС-д багш
Багшлах боловсон хүчин
*Үндсэн багшийн тоо: 28
*Үүнээс: Доктор Ph.D Профессор: 5
Магистр 22
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 “Гурван-Эрдэнэ” БДС-ийн “Удирдах зөвлөл”-ийн чиг үүргээ хэрэгжүүлэх үйл ажиллагааны нийтлэг зарчим, бүрэн эрх, үйл ажиллагааны хэм хэмжээг тодорхойлж, зохицуулахад энэхүү дүрмийн зорилго оршино.
1.2 “Гурван-Эрдэнэ” БДС-ийн удирдах зөвлөл нь үүсгэн байгуулагч‚ багш‚ суралцагч‚ төгсгөгчдийн хамтын удирдлага мөн.
1.3 Удирдах зөвлөлийн үндсэн зорилго нь сургуулийн зохион байгуулалт‚ санхүү‚ материаллаг баазын хувьд бэхжүүлэх‚ бодлого‚ стратегийг тодорхойлох‚ түүний хэрэгжилтэнд хяналт тавих‚ захирлын үйл ажиллагаанд үнэлэлт‚ дүгнэлт өгч дэмжлэг туслалцаа үзүүлэхэд оршино.
1.4 Удирдах зөвлөл нь хуулийн этгээдийн эрх эдлэхгүй бөгөөд зөвлөлийн тогтоол‚ хурлын тэмдэглэлийн хэвлэмэл хуудастай байна. Удирдах зөвлөлийн албан хэрэгт сургуулийн тэмдгийг хэрэглэнэ.
1.5 Удирдах зөвлөл нь төрөөс боловсролын талаар баримтлах бодлого‚ Боловсролын тухай багц хууль‚ бусад хууль тогтоомж болон энэ үлгэрчилсэн дүрмийг мөрдлөгө болгоно.
Гадаад харилцаа

* ШУА-ын хэл зохиолын хүрээлэн
* Монгол судлалын үндэсний холбоо
* Монголын Үндэсний Чөлөөт Зохиолчдын Холбоо
* Монгол хэл бичгийн улсын олимпиадыг зохион байгуулах хороо
* Монгол Улсын Боловсролын Их Сургууль
* Монгол Улсын Их Сургууль

Гадаад улс орнуудад:

* 1996-1997, 1999-2000 оны хичээлийн жилд АНУ-ын Индианы их сургуулийн аспирант Петр Марш, Улаан - Үүдийн их сургуулийн багш аспирант Б.Д.Баярмаа нар тус сургуульд уригдан ирж ажилласан.
* 2003-2004, 2004-2005 оны хичээлийн жилд Энхтайвны корпусын шугамаар англи хэлний багш Х.Катерина

• Монгол хэл аялгуу, аман зохиол, ёс заншил судлах
• Монголын түүх, археологийн чиглэлээр экспедици зохион байгуулах
• Дунд, дээд сургуулийн сургалтын арга технологийг боловсронгуй болгох, судалгаа хийх
• Жуулчны бааз байгуулж , ажиллуулах
• Багш оюутан солилцох, сургалт эрдэм шинжилгээний бүтээл туурвих
Сургалтын төлбөр төлөх тухай
“Гурван – Эрдэнэ” Багшийн Дээд Сургуульд 2010-2011 оны хичээлийн жилд суралцах оюутнууд сургалтын төлбөрөө Андууд хаан банк- 5034454121 тоот дансанд дараах байдлаар тушаана. Үүнд төлбөрөө хувиараа төлдөг бол:
I анги – 750.000 төгрөг
II анги – 700.000 төгрөг
III анги – 700.000 төгрөг
IY анги – 650.000 төгрөгийг тушаана.

Хэрвээ төрийн сангийн бүтэн өнчин, бүтэн тэтгэлгээр /групптэй оюутнууд/суралцдаг бол сургалтын төлбөр төлөхгүй.

Төрийн сангийн зээл, буцалтгүй тусламж, төрийн албан хаагчийн зардлаар суралцдаг бол сургалтын төлбөрийн зөрүүг дараах байдлаар дансанд тушаана. Үүнд:
I анги – 230.000 төгрөг
II анги – 180.000 төгрөг
III анги – 180.000 төгрөг
IY анги – 130.000 төгрөгийг тушаана.
Оюутан та II, III, IY ангид сургалтын төлбөрөө хувиараа төлж суралцдаг бол сургалтын төлбөрөө бүтнээр нь нэг дор хийх боломжгүй байгаа үед хичээлийн жилийн эхний улиралд 9 сарын 10-наас өмнө 50 %-ийг нь, дараагийн улиралд 2 сарын 10-наас өмнө 50 %-ийг нь төлсөн байж болно.
Харин энэ боломж төрийн сангийн зээл, төрийн албан хаагчийн зардлаар суралцдаг оюутнуудад хамаарахгүй гэдгийг анхааруулж байна.
Хүний хөгжил сангаас оюутан бүрт 500.000 төгрөгийн тэтгэлэг олгох болсонтой холбогдуулан Төрийн сангийн зээл, буцалтгүй тусламж, төрийн албан хаагчийн зардлаар суралцдаг оюутнуудын сургалтын төлбөрийг төрөөс санхүүжүүлэхийг түр зогсоосон.
Мөн энэхүү мөнгө сургуулийн дансанд орж ирсэн тохиолдолд нэг жилийн сургалтын төлбөр нь төлөх ёстой мөнгөн дүнгээсээ илүү гарсан бол төлбөрийн зөрүүг зөвхөн төгсөх ангийн оюутнуудад олгоно.
Энэ нь I, II, III ангийнханд олгогдохгүй бөгөөд ирэх жилийн сургалтын төлбөрт нь шилжиж орох болсныг мэдэгдэе.

Monday, April 11, 2011

Эрчүүдээ өмөөрч бичсэн шүлэг

М.Билэгсайхан : Эрчүүдээ өмөөрч бичсэн шүлэг

Эр хүнийг та нар хааяа ч болов өршөө
Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ
Эр нөхөр чинь үгүй бол гэрийн чинь зай эзгүйрнэ
Эрдэмт хөвгүүд чинь үгүй бол төрийн чинь зай эзгүйрнэ
Эр цэрэг чинь үгүй бол эх орон чинь эзгүйрнэ
Эр хүнийг та нар хааяа ч болов өршөөж бай
Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ.
Хэл нь тагнайгаа олохгүй тульдчиж
Хөл нь дэлхийгээ онохгүй тэмтчиж
Хааяа нэг халамцуухан ирэхэд нь
Хараалын үг урсгаж халаасыг нь битгтй хоосол оо
Янагын захиа л лав гарахгүй шүү дээ наадахаас чинь
Яахав дээ хөөрий шараа тайлах юмыг нь үлдээ
Эр хүнийг та нар хааяа ч болов өршөө
Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ.
Халуун залуу насыг нь хамт элээснээ бод оо
Хайрын галзуу дурлалд хамт элэгдсэнээ бод оо
Өөрийг чинь ээж болгосон эрийн тэнгэр юм шүү дээ
Үрийн чинь эцэг болсон хүний дээд юм шүү дээ
Хичнээн жил амьд явахыг мэдэж болдоггүй орчлонд
Хэзээ хаана жаргана гэж хэрүүлийн алим хуваах юм бэ
Хазайсан газар нь тэдэнд чинь бүүвэй ээж түшиг болдог юм
Халтирсан газар нь тэдэнд чинь бүсгүй хайр нөмөр болдог юм
Уул шиг юм гэж дандаа битгий давар
Үүл шиг нүүгээд явчихдаг юм
Ус шиг уян гэж дандаа битгий самар
Уур болоод дэгдчихдэг юм
Төгөлдөр их урмыг нь бүр хугалчихвал
Төрсөн шигээ уруугуу хараад уначихдаг юм
Эр хүнийг та нар хааяа ч болов өршөө
Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ.
Дээл бүсэн гоёлтой
Дээрээ малгайн хиймортой
Андынхаа дэргэд цовоожиж
Аавынхаа харцанд томоождог
Янагын сэтгэлд нялхарсан эрчүүдийг
Янжинлхамууд минь өршөө
Олон олон авааль гэргий та нараасаа
Олон олон аавын хөвгүүдийг
Өмөөрч бичсэн шүлгийг минь болгоо
Өөрийн минь биеийг битгий болгоо
Эр нөхөр чинь үгүй бол гэрийн чинь зай эзгүйрнэ
Эрдэмт хөвгүүд чинь үгүй бол төрийн чинь зай эзгүйрнэ
Эр цэрэг чинь үгүй бол эх орон чинь эзгүйрнэ
Эр хүнийг та нар хааяа ч болов өршөөж бай
Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ.

Tuesday, April 5, 2011

microsoft exsel

Microsoft Excel программыг ашиглан тоон болон текстэн мэдээлэл боловсруулах, оруулах, хадгалах, тэдгээрт дүн шинжилгээ хийх, тэдгээрийг график болон диаграммаар үзүүлэх, мэдээллийн сан үүсгэх зэрэг асуудлуудыг тун хялбар шийдэж болохын дээр Windows-ийн бусад программуудтай зохицолдон ажилладаг.
Microsoft Word нь текст мэдээлэлийг боловсруулахад хамгийн тохиромжтой боловч тоон мэдээлэлийг боловсруулахад төдийлөн тохиромжтой биш хэрэглээний програм юм. Иймээс аливаа мэдээлэлийг боловсруулахдаа мэдээлэлийн тухайн хэсгийг боловсруулахад хамгийн тохиромжтой хэрэглээний програмуудыг ашигладаг. Microsoft Excel нь эрдэм шинжилгээ, эдийн засгийн тооцоо судалгааг үр ашигтай боловсруулахад зориулагдсан Windows системийн хэрэглээний программ хангамжийн нэг юм.
Microsoft Excel программыг ашиглан тоон болон текстэн мэдээлэл боловсруулах, оруулах, хадгалах, тэдгээрт дүн шинжилгээ хийх, тэдгээрийг график болон диаграммаар үзүүлэх, мэдээллийн сан үүсгэх зэрэг асуудлуудыг тун хялбар шийдэж болохын дээр Windows-ийн бусад программуудтай зохицолдон ажилладаг.
Excel-ийн файлуудыг нь ном (Book) гэж нэрлэх ба XLS гэсэн өргөтгөлтэй байдаг. Мөн нэрний өмнөх дүрсээр нь Excel программаар үүсгэсэн файл болохыг таньж болно
MS Excel программ нь хүснэгтэн мэдээлэл боловсруулах, хүснэгтэнд тооцоо хийх, эдийн засаг, статистикийн болон инженерийн тооцоонд хэрэглэгдэх төрөл бүрийн функцүүдийг ашиглан боловсруулалт хийх, хүснэгтийн өгөгдлүүдээр график, диаграмм байгуулах гэх мэт үйлдлийг гүйцэтгэх боломжоор хангагдсан асар том электрон хүснэгтүүд бүхий хэрэглээний программ юм. MS Excel программ нь 255 багана 65636 мөр бүхий үндсэн 3 ажлын хуудастай бөгөөд эдгээр хуудсуудад хоорондоо хамааралгүй хүснэгтүүд үүсгэж нэг файл байдлаар хадгалах боломжтой байдаг.
MS Word программаас ялгагдах ялгаа, онцлого, давуу талууд
MS Excel программын MS Word программаас ялгагдах ялгаа
MS Word MS Excel
1. Хэрэглэгчийн сонгосон цаасны хэмжээ бүхий баримт боловсруулах талбартай
255 багана 65536 мөр бүхий их хэмжээний хүснэгт боловсруулах ажлын талбартай
2. Боловсруулж буй баримтыг нэг файлд нэг нэрээр хадгалах бөгөөд баримтан дахь ялгаатай бүлэг, дэд бүлгүүд нь хуудасны дугаараар тодорхойлогдоно Хүснэгт боловсруулахдаа нэр бүхий нэг файлд хэд хэдэн ялгаатай хүснэгтүүдийг үүсгэж хадгалах боломжтой. Sheet1, Sheet2 гэх мэт
3. Баримт бичигтэй ажиллах ажиллагааг хөнгөвчилөх, захидал илтгэл, тайлан гаргах гэх мэт баримт боловсруулахад бэлэн завар ашиглах боломжуудаар хангагдсан байдаг Хүснэтэн мэдээлэлтэй ажиллах боломжоор илүү хангагдсан, нүдэн дэх өгөгдөлтэй ажиллах, нүсэр бодолтуудыг хөнгөвчилөх боломжуудар хангагдсан байдаг
4. Параграф буюу баримтын их бие, дэд бүлэг, зүйлтэй ажиллах командуудтай Хүснэгтүүдийн нүд, мөр, багананд хийх үйлдлүүдийг гүйцэтгэх командуудтай
5. Хэрэглэгч хадгалах файлдаа нэр өгөөгүй тохиолдолд MS Word программ автоматаар Doc1, Doc2 гэх мэт нэрээр хадгалдаг MS Excel программыг ашиглаж байхдаа нэр өгөлгүй хадагласан файл Book1 гэх мэт нэрээр хадгалагдана
MS Excel программ нь хүснэгтэн мэдээлэлтэй ажиллахад зориулагдаж зохиогдсон болохоор аль болохоор хүснэгтэнд хийгдэж болох үйлдлүүдийг хялбар дөхөм замаар цаг хугацаа бага зарцуулж гүйцэтгэхэд илүү анхаарсан байдаг ба хэрэв хэрэглэгч тухайн программыг өөийн байнга хэрэглэдэг үйлдэлд тохируулан өөрчлөх шаардлага гарвал программчлалын хэлийг ашиглаж болох юм.
3. MS Excel программын боломжууд



































































































































. Эхний (дээд) хэрэгсэлийн мөр нь стандарт (Standart toolbar) хэрэгсэлийн мөр. Түүний доор байрлах нь хэлбэржүүлэлтийн (Formatting toolbar) хэрэгсэлийн мөр гэж нэрлэгддэг. Энэ хоёр хэрэгсэлийн мөрийг олон олон хэрэглэгч хэрэглэдэг болохоор Excel програм нь анхны утгаар нь гаргаж тавьдаг. Хэрэгсэлийн мөрийн төгсгөлд байрлах доош чиглэсэн сумтай товчлуур дээр дарахад тухайн хэрэгсэлийн мөрийн харагдахгүй байгаа командууд жижиг цэсэнд нээгдэж харагддаг. Эндээс ямар нэг командыг хэрэглэхэд хэрэгсэлийн мөрөнд байнга харагдаж байхаар автоматаар тохируулагдана. Хэрэгсэлийн мөрийн урд байрлах 4 цэгтэй хэсэгээс курсоороор барьж зөөж өөртөө хэрэглэхэд хялбараар байрлуулж болдог.
Хэрэгсэлийн мөрийг Tools цэсний Cusomize… командаар өөрчлөх боломжтой.
Эндээс Excel програмд байдаг хэрэгсэлийн мөрийг харагдуулах эс харагдуулах мөн шинээр хэрэгсэлийн мөр үүсгэх (New…), үндсэн хэлбэрт нь оруулах (Reset…) зэрэг үйлдлийг хийж өгдөг. Идэвхитэй байгаа хэрэгсэлийн мөрийн урд √ тэмдэг тавигдсан байдаг.
Хэрэв та ямар ч хамаагүй хэрэгсэлийн мөртэй шууд холбогдохыг хүсвэл Цэсийн мөрний баруун талд байгаа хоосон хэсэг дээр Хулганын заагчийг байрлуулаад баруун талын товчийг дарах хэрэгтэй. Ингэхэд хэрэгсэлийн мөрийг нээх хаах боломжийг олгодог жижиг цэс нээгдэнэ.
Эндээс гаргаж ирэх гэж байгаа хэрэгсэлийн нэрийн өмнөх хэрэгсэлийн мөрийн тэмдэглэгээг хийж өгнө. Ингэхэд ажлын талбар дээр хэрэгсэл гарч ирнэ. Гарсан хэрэгсэлийн гарчгийн хэсэг дээр нь курсороо байрлуулан чирч байрлуулах газраа аваачиж тавина. Уг хэрэгсэлийг харагдахгүй болгохыг хүсвэл цэсний мөрөн дээр буруун товчоо даран дээрх цэсийг гаргаж ирээд хэрэгсэлийн өмнөх урд талын тэмдэглэгээг авах хэрэгтэй.
Хэрэгсэлийн мөрний доод хэсэгт томъёоны мөр (Formulabar) байрлана.
G12 гэж харагдаж байгаа хэсгийг Name Box гэдэг. Энд Excel програмын ажлын хуудсанд ямар нүд идэвхитэй байгааг харуулдаг. Түүний ар талдбайгаа хэсэг нь томъёо бичих талбар байрлана.
Дэлгэцийн зүүн доод хэсэгт байрлахсум бүхий товчоор ажлын хуудаснуудын хооронд шилждэг. Түүний баруун талд байрлах tab цэсээр мөн ажлын хуудас хооронд шилждэг.
Excel програм нь анхны утгаараа 3 Sheet буюу ажлын хуудастай байдаг. Нэг ажлын хуудасанд 256 багана 65536 мөр байдаг. 256х65536=16777216 нүд байна.
1.3. Хуудас дотор шилжих
Ажлын хуудас дотор шилжихдээ комьютерийн гар хулганыг ашигладаг боловч гарын хялбаршуулсан товч буюу Shotcut ашиглавал хүснэгтийн хоорондхурдан шилжих боломтой болдог. Энэ тухай бичихээс өмнө идэвхитэй нүд гэж юу болохыг тайлбарлая. Хүснэгтийн идэвхитэй мөр гэдэг нь идэвхитэй багана болон мөрний огтлолцолд байрлах нүдийг хэлдэг. Хэрэгсэлийн мөрний доор NameBox-д идэвхитэй мөрний нэр харагдаж байдаг. Хүснэгтийн нүдийг идэвхижүүлэх нэг арга бол тухайн нүдийг хулганаар дарах явдал. Мөн гар дээр байрлах сумтай товчийг ашиглан шилжиж болно. PageUp болон PageDown товчийг ашиглан илүү хурдан шилжилт хийж болно. Харин гар дээрээс Alt+PageUp товчны тусламжтай баганын дагуу зүүн тийш Alt+PageDown товчоор баганын дагуу баруун тийш шилжинэ. Ажлын талбарын хаана ч байсан гар дээрээс Ctrl+Home товчийг дарахад А1 нүдэн дээр буцаж ирнэ. үүнээс гадна компьютерийн гар дээр байх Scroll Lock товчийг дарсанаар идэвхитэй нүдний нэрийг өөрчлөхгүйгээр хуудасны дагуу, баганын шилжилт хийдэг. Дахин дарахад идэвхигүй болно.
Өгөгдөл хэрхэн тэмдэглэж идэвхижүүлэх тухай үзье
Ингэхийн тулд файл нээнэ.

Хэрэглэгч уг өгөгдлөөс тэмдэглэж авахыг хүсвэл тухайн нүдэн дээр хулганын курсороор дарна. Тэгэхэд томъёоны мөр дээр тухайн нүдний утга бас харагдана. Олон өгөгдлийг зэрэг тэмдэглэх шаардлагатай бол Хулганы зүүн талын товчийг дараастай нь чирч тэмдэглэж болно. Ингэж тэмдэглэхийг Range буюу шугаман байдлаар тэмдэглэх гэдэг. Тэмдэглэсэн хэсэгтээ хэлбэрүүлэлтийг хийж болно. Өөр өөр нүдэнд дэх тэмдэглэгээс хийхийн тулд Ctrl товчийг дарж байгаад хулганааын заагчаар тэмдэглэнэ. Хуудас хооронд байгаа нүдийг ч ингэж тэмдэглэж болно. Ихэнх програм дээр чмар нэг зүйлийг тэмдэглээд өөр зүйлийг тэмдэглэхэдөмнөх тэмдэглэгээ нь алга болдог. Excel програии дээр бол тэмдэглэгээ нь хэвээр байдаг. Мөн Edit цэсний GoTo гэсэн командыг өгнө. Гарах цонхонд өөрсдийн тэмдэглэхийг хүссэн нүднийхээ дугаар нэрийг өгч болохоос гадна гарч ирсэн цонхны доод хэсэгт байрлах special товчийг дараад гарах жагсаалтаас сонгож өгөгдлийг төрөлөөр нь тэмдэглэж болно. Жишээ нь тухайн баримтанл байгаа бүх сануулгыг тэмдэглэхийг хүсвэл comments, тогтмол тоог тэмдэглэхийн тулд Constants, хоосон зайг тэмдэглэх –Blanks, бүх томъёог Formulas гэсэн нүдийг идэвхийжүүлээд доторнь байгаа өгөгдлүүдээс сонгож болно.
1.4. Тусламж авах
Excel програм нь бусад програмын адил тусламжийн мэдээлэлээр хангагдсан байдаг. Дэлгцийн баруун талдбайрлах Taskpan ажлын цонх байдаг. Энэ ажлын цонх нь шинээр файл нээх үед гарч ирдэг. Мөн тусламжийн мэдээлэлээр хангахад бэлэн байдаг цонх юм. Уг цонхны Microsoft Office Online хэсэгт Microsoft фирмийн интернэт дэх вэб сайттай холбож тухайн севэр дээрх төрөл бүрийн тусламжийн мэдээлэлийг авахад зориулагддаг. Хайлт хийхдээ Search for хэсэгт хайх зүйлээ бичээд enter товчийг дарах буюу эсвэл баруун талднь байрлах ногоон өнгийн товчийг дарна. Таны бичсэн үгтэй холбоотой мэдээлэлийг гарган ирнэ. Гэхдээ энэ нь зөвхөн интернэтээс олсон мэдээлэл гэдгийг анхаараарай.
Өөрсдийн компьютерээс мэдээлэл хайхын тулд search хэсэгийг нээж Offline Help сонголтыг хийнэ. Энэ сонголтыг хийсний дараа тухайн үгтэй холбоотой мэдээлэлийг excel програмаас өөрөөс нь хайна. Энэ хоёр хайлт нь ижил төстэй мэдээлийг гаргаж өгөх боловч интернэтээс хайсан мэдээлэл нь илүү их цар хүрээтэй байдаг.
Үүнээс гадна цэсийн мөрний баруун талд байрлах Type a question for help гэсэн цонхонд хайх зүйлээ бичиж хайж болно.
Мөн Excel програмын цонх бүр дээр байх асуултын тэмдгийн тусламжтайгаар тусламжийг авч болно.