Tuesday, March 29, 2011

Ээлжит хичээлийн хөтөлбөр

Батлав................................... С. Дэлгэрмаа
Сэдэв: Бутархай рациональ тэгшитгэл
Хамрах хүрээ: 8-р анги
Зорилго : Бутархайн рациональ тэгшитгэлийг бодож сурах
Зорилт: - Танил бус түвшинд тэгшитгэл бодож сурах
- Тэгшитгэл зохиож сурах
Агуулга
Судлагдахуун Ур ухаан
- Бутархай рациональ тэгшитгэлийг бодох Танил бус түвшинд тэгшитгэл бодож сурах
Тэгшитгэл зохиож сурах
Арга зүй : Өртөөчлөх арга
Үйл ажиллагааны төлөвлөлт :
Багшийн үйл ажиллагаа Сурагчийн үйл ажиллагаа хугацаа
Зохион байгуулах -мэндлэх
-Сурагчдын ирц бүртгэх
- Сэдвээ танилцуулах -Мэндлэнэ
- Ангийн ирцээ өгнө
- Сэдвээ дэвтэртээ бичнэ 3 мин
Сэдэлжүүлэх үе шат Багаар суулгаж хичээл явуулах аргаа танилцуулж хялбар тэгшитгэлтэй тараах материал тарааж өгнө. Сурагчид хичээлийнхээ аргатай танилцаж багшийн өгсөн бодлогыг бодно 5 мин
Үйлийн баримжааг эзэмшүүлэх үе шат Багш сурагчдад тэгшитгэл зохиож бодох өгүүлбэртэй бодлоготой тараах матерал өгнө Сурагчид өгүүлбэрээ сайн уншиж тэгшитгэл зохиож бодно 15 мин
Үйлийн баримжааг үнэлж хөжүүлэх Сурагчдад матерал тарааж бодлого бодуулна. Багшийн тарааж өгсөн бодлогыг бодно 10
Нэгтгэн дүгнэх Хичээлийн төгсгөлд сурагчидтайгаа хамтран зорилгоо дахин уншиж харилцан ярилцана. Сурагчид багштайгаа хамтарч дүгнэлт гаргана. 3 мин
Гэрийн даалгавар :
8-р ангийн сурах бичиг хуудас 104 бодлого 337-342 Сурагчид тэмдэглэж авна 2 мин

No comments:

Post a Comment