Thursday, April 21, 2011


рын урь хэдийнээ орчихжээ. Тун удахгүй хүмүүс өвлийн хүнд хувцаснаасаа салж хөнгөн нимгэн хувцаа өмсч эхлэх нь.
Тийм болохоор энэ хаврын загварын чиг хандлага ямар байхыг загвар зохион бүтээгчдээс сонирхсон юм. Энэ хавар загвар гоёл гэхээсээ илүүтэй хэрэглээ тал руугаа давамгайлж байгаа аж. Платформ өсгийтэй гутал ноёрхоно

Энэ хаврын гутлын загварт платформ өсгийтэй гутал хүч түрэн орж ирэх ажээ. Гэхдээ энэ загварын гуталд бүдүүн баараг платформ өсгий бус харин дэгжин хээнцэр платформ өсгийтэй байна гэдгийг гутлын загвар зохион бүтээгчид хэлж байна. Түүнчлэн зөвхөн охид бүсгүйчүүд ч бус залуус маань түрийтэй гутлаар энэ хавар гангарвал илүү сайхан харагдахыг загвар зохион бүтээгч зөвлөсөн. Ер нь энэ хаврын загвар хүмүүст илүү ойр хэрэглээ тал руугаа давамгайлж байгаа ажээ. Гутлын өсгийний хувьд тийм ч өндөр бус бас тийм ч намхан бус дунд зэргийн өсгийтэй гутал моданд орох ажээ.  Гутлын хоншоорын тухайд тийм ч шөвгөр бус загвартай гутал мода болох юм байна. Өнгөний хувьд нэлээд даруухан өнгө зонхилох агаад гутлын чимэг, тоноглолд нь  өргөн олом, суран эдлэл илүү түлхүү байвал та энэ хаврын загварын өнгийг тодорхойлогчдын нэг хэмээн өөрийгөө тооцоход болох ажээ
.

Богино хүрэм, банзал энэ хаврын бүсгүйчүүдийн гангараа
Өнгөрсөн жил бүсгүйчүүд бие барьсан хувцсыг илүү ихээр өмсдөг байсан бол энэ хавар, зун өвдөгнөөс дээш мини маягийн платье бас гадуур хувцас сонгох хэрэгтэй болж байна. Эдгээр богинохон загварын даашинз болон гадуур хувцас маань том том бантиктай байвал илүү дэгжин харагдах нь.
Өнгөний хувьд даруухан завсрын өнгөнүүд зонхилох юм байна. Түүнчлэн богино хүрэм энэ хавар хүч түрэн орж ирэх гэнэ.


Охид тоноглол сайтай том цүнх барьвал илүү дэгжин харагдана  
Дэрвэгэр хормойтой, өргөн бүстэй хүрэм энэ жил охидын гангараа байх нь ээ. Зөвхөн хүрэм ч бус даашинз ч ийм загвартай байна. Гэхдээ хамгийн өвөрмөц чиг хандлага нь ковбой загвар буюу хэт урт хормой, олон хөндлөн хуниастай банзал, цацаг бүхий чимэглэлтэй алаг эрээн өнгө ноёрхох хэдий ч суурь өнгө нь хүрэн шаргал, хүрэн туяатай шаравтар ногоон, үнсэн саарал өнгө байх юм байна. Сүүлийн үед охид, бүсгүйчүүд багтаамж сайтай том цүнхийг илүүд үзэх болсон. Энэхүү цүнх нь том хэмжээтэй байх ч хэлбэр нь дугуй байвал илүү зохимжтой гэнэ. Түүнчлэн гинж, шүрэн чимэглэл бүхий гоёлтой байвал илүү дэгжин байх аж. Өнгөний хувьд саарал өнгийг илүүтэй санал болгож байна. Мөн саарал, хар, ногоон, хул өнгөнүүд байвал бас зүгээр гэнэ шүү.  Харин охидын гутал намхан ултай байвал илүү зохимжтой гэдгийг загвар зохион бүтээгчид сануулж байсан. Ажил хэрэгч бүсгүйчүүд арьсан цүнх сонговол таны ажил хэрэгч төрхийг тодруулах хамгийн үнэтэй зүйлийн нэг болох юм байна. Харин жижиг цүнх барихыг хүсдэг бол чимэглэл ихтэйг сонго. Энэхүү чимэглэл нь материалтайгаа ижил байхын дээр металл байж болох юм байна.


Том овор ихтэй чулуун бугуйвч сонгоорой
Бүсгүйчүүдийг эрхэмсэг харагдуулдаг гол аксессуар нь цүнх, алчуур, бээлий. Энэ хавар үнэ ихтэй алт, монетон эдлэл гэхээс илүүтэйгээр чулуун гоёл моод болно. Ер нь чулуун аксессуар аль ч улиралд зохидог. Ийм учраас охид, бүсгүйчүүд хувцсандаа тохируулан өнгө, өнгийн чулуун ээмэг, зүүлт, бөгж зүүвэл таныг улам ганган харагдуулна. Чулуун ээмэг, бөгжний хувьд том хэмжээтэй, овор ихтэй байвал тансаг. Чулуун ээмэг, бугуйвч, хүзүүний зүүлт, бөгж зэрэг нь эмэгтэй хүнийг хээнцэр хэрнээ чамин харагдуулдаг. Тухайлбал оюу чулуу өдөр тутмын ердийн хувцсан дээр ч сайхан зохицдог агаад энэхүү үнэт эдлэл хэзээд тансаг, сайхан харагдсаар ирсэн.
Харин та том биетэй бол хэтэрхий жижиг аксессуар сонгох хэрэггүй. Таныг улам том биетэй харагдуулах болно. Харин жижиг биетэй бүсгүйчүүд том аксессуар сонгохоос татгалзагтун. Мөн том ширхэгтэй, овор ихтэй чулуун бугуйвчийг хувцастайгаа хослуулан зүүхийг санал болгоё. Ингэснээр та бусдаас илүү мэдрэмжтэй, гоо сайхны мэдлэгтэйгээ харуулна. Ажил хэрэгч эмэгтэйн хувьд бээлийгүй гараа хүрэм эсвэл пальтоныхоо халаасанд шургуулан явах нь тийм ч тохиромжтой биш. Иймээс богиновтор ханцуйтай хүрэм, пальтон дээр өмсөхөд тохиромжтой загвар бүхий бээлий сонгохыг санал болгоё. Бээлийний өнгөний хувьд ягаан, хөх, шар, улаан гээд сонголт арвин бий шүү.

No comments:

Post a Comment